Хүний хөгжил сан

December 21, 2009

Монголд олон сан байдаг. Олон сайхан нэртэй. Ихэнхийнх нь үйл ажиллагааны үр дүн тодорхой биш. Харин саяхан нэг том сан байгуулахаар болжээ. Хүний хөгжил сан. Тусгай хуулиар зохицуулагдах цөөхөн сангийн нэг. Сонирхоод хуулийг нь үзлээ. Хуульч биш болохоор ойлгох юм алга. Гэхдээ хуульч биш хүний нүдэнд тусах зарим нэгэн зүйл байнаа.

Үндсэн санаа нь уул уурхайн баялгийг ард түмэндээ тэгш хүргэх. Энэ тухай хоёр нам нэг нь хишиг, нөгөө нь хувь гээд сонгуулийн үеэр амлачихсан. Харин хоёр нам зөвшилцөлд хүрч, хүний хөгжлийн нэртэй байхаар тогтжээ. Харин хуулинд хишиг, хувь гэх үгийг зэрэгцүүлэн хэрэглэжээ. Энэ хууль хүчинтэй байхад энэ хоёр намыг би л лав мартахгүй болжээ. За тэр ч яахав.

Read the rest of this entry »


Сонгуулийн амлалт…

December 3, 2009

Хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө. Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө. 2.5 саяыг иргэн бүрт өгүүлнэ. Энэ бол сонгуулийн амлалтууд. Амалсан нь ялж байхад цаашид ч бүр ихийг иргэддээ амална. Гэхдээ амалснаа биелүүлэхэд улам хүнд болно. 2012 онд юу амлах бол? 5 сая төгрөг? Харин 2016 онд? Магадгүй Оюутолгойг, Таван Толгойг нийгэмчлэхээр амална. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэх гэж зүтгэнэ…


Бие даах, хариуцлага хүлээх хоёрыг хутгах нь элбэг

October 3, 2009

Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн ихэнх шийдвэр УИХ-ын түвшинд шийдэгдэх болж. Мэдээж УИХ өөрөө шийдвэр гаргахдаа удаан, бас олон хүнтэй тул шийдвэрт хүрэхэд амаргүй ба олонхийн саналаар шийдсэн асуудал нь тэр бүр хамгийн зөв сонголт болж чаддаггүй. Тиймээс олон асуудал шийдэгдэхгүй үлддэг. Зарим нь их чухал асуудал.

УИХ аливаа эрх мэдлээ шилжүүлээд, түүнтэй дүүсэн хариуцлага хүлээлгээд, хариуцлага тооцож чадахгүй байх шиг. Тухайлбал Монголбанк. Уг нь бие даасан байгууллага байх ёстой. Харин бие даан шийдвэр гаргасныгаа УИХ-д тайлагнаж, хариуцлага хүлээх ёстой. Гэтэл хариуцлага хүлээхээс айгаад биеэ даадаггүй юм уу, эсвэл УИХ нь биеийг нь даалгадаггүй юм уу.

Үргэлжлүүлж магадгүй…


LEARNING-BY-DOING: CIVIL SOCIETY ENGAGEMENT IN MINING

September 4, 2009

Introduction

This case study focuses on the role civil society in Mongolia has played in influencing mining policies, and adopting and advancing Extractive Industries Transparency Initiative (EITI). While EITI is only one of few initiatives to promote transparency and build dialogue in mining sector, its multi-stakeholder approach and focus on concrete deliverables make it distinct from other initiatives and gives civil society a very clear and substantive role to influence mining sector development. But challenges remain to make civil society participation more effective, including building its capacity, ensuring more formal participation, providing financial support and requiring responsibility accounting and independence.

Read the rest of this entry »


Follow

Get every new post delivered to your Inbox.