Дэлхийн өсөлт гэдэг байгууллага Оюутолгойн гэрээг байгуулсанд Монгол Улсыг сайшааж гадаадын олон хэвлэлд ярилцлага өгчээ. Тэгэхдээ өөрсдийгөө Монгол дахь “манлай төрийн бус байгууллагуудын нэг” гэж нэрлээд, иргэний нийгэм энэ гэрээг ихэд сайшааж байгаа гэсэн гарчиг өгчээ.
Дэлхийн өсөлт үнэхээр иргэний нийгмийн байгууллага мөн үү? Төрийн бус байгууллага бол мөн байх, Монголын хуулиар. Харин компанийн эрх ашгийн төлөө зүтгэдэг ТББ-ыг иргэний нийгэм гэх нь хаашаа ч юм. Иргэний гэдэг тодотголтой олон хөдөлгөөнүүд харин гэрээг муу болсон л гээд байгаа. Зарим нь бүр өлсгөлөн зарлаж байна. Тэд бас иргэний нийгэм биш байхнээ дээ. Мөн Монголд орж ирээд жил орчим ОТ гэрээг батлуулах гэж идэвхтэй лобби хийсэн, дарга нар нь хааяа монголд ирдэг, эндхийн төлөөлөгч нь уул уурхайн томоохон компанийн Удирдах зөвлөлийг даргалж байсан хүн зэрэг тодотголтой байгууллага олон арван жил өөрсдийнхөө бор зүрхээр зүтгэж яваа ТББ-уудаас илүү манлайлагч гэж үү?
Posted by dorj